Нийгмийн хариуцлага

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нийгмийн цехүүдээр дамжуулан ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд жилд дунджаар нийт зардлын 6-7 хувийг үүнд зориулж байна. Одоо ажиллаж буй болон тус үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууддаа нийт 24  нэр төрлийн тусламж дэмжлэг үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, байгаль орчны нөхөн сэргээлт, ээлтэй байх бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.