Хүний нөөц

     

     Хүний нөөцийн бодлого нь стратегийн зорилтыг хэрэгжүүлж шаардлагатай ажиллах хүчнээр тоо, чанарын хувьд зохистой хангаж хөгжүүлэх, ажилтны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах таатай орчныг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн идэвх санаачилгыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх зэрэг зорилтыг хангахад чиглэдэг.
Хүний нөөцийг хөгжүүлэх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дараах зорилтыг тавин ажиллаж байна.

  • Үйлдвэрийн газрын цех, хэсгийг шаардлагатай ажиллах хүчнээр хангах асуудлыг орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн өнөөгийн болон хэтийн төлөвтэй илүү уялдуулах зарчмыг баримтлах,
  • Ажиллах хүчний хөгжлийн бодлого, хөтөлбөрт тогтвортой хөгжил, нийгмийн хамтын хариуцлагын асуудлыг тусган, үйлдвэрийн газрын ажиллах хүчний мэдлэгийн чанар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
  • Хувь хүний хөдөлмөрийн идэвх, сонирхол, санаачилгыг дэмжих хөшүүргийг боловсронгуй болгож, бүтээмжийн хөдөлгөөнийг дэмжин хөгжүүлж, ажлын үнэлгээг тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчимтай уялдуулах,
  • Ажиллагcдын бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх замаар хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөлийг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төслийг хэрэгжүүлэх, дэлгэрүүлэх,
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа нийгмийн эрүүл мэндийн бодлогыг баримтлан тодорхой үе шаттайгаар "Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр" төсөл хэрэгжүүлэх улмаар "Эрүүл мэндийг дэмжигч үйлдвэр" болох хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Ажиллагсдад болон орон нутгийн иргэдэд олон төрлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг өнчин хүүхдийн асрамжийн газар, орос хэлний сургалттай сургууль, цэцэрлэг, хүүхдийн зуслан, амралтын бааз, спорт цогцолбор, соёлын ордон, зочид буудал, нийтийн хоолны хэсэг, эмнэлэг сувиллын алба зэрэг нийгмийн чиглэлийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
  • Хүний хөгжил, эвсэг бүтээлч хамт олныг төлөвшүүлэх талаар Үйлдвэрийн газрын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд болон ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжих,