“Уурхайчин” ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл бол “Уурхайчин-1”, “Уурхайчин-2” орон сууцны хороолол, “Уурхайчин-3” амины орон сууцны хороолол бүхий нийтдээ 1300 айлын орон сууцаас бүрдэх Уурхайчдын цогцолбор хороолол юм. 2021 онд “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж ашиглалтад орж, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин 400 орчим айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр хангаж эхлээд байна.