Зарлал

Үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна. 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Орхон аймагт байнгын оршин суудаг байх /үнэлгээний хорооны үйл ажиллагаанд өдөр тутам оролцох учраас Орхон аймагт амьдардаг байх шаардлагатай/;
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан шаардлагыг хангасан байх;
3. Мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагын гишүүн байх;

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Анкет бөглөх; 
2. Иргэний үнэмлэхийн хуулбар; 
3. Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар; /хүчин төгөлдөр хугацаатай байх/ 
4. Үнэлгээний хороонд хараат бус гишүүнээр ажиллах тухай харьяалагдах Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагын албан бичиг ирүүлэх 
Жич: Бүртгэл 2023.01.16-2023.03.01-ний өдрүүдэд явагдана.

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Ерөнхий захиргааны II байр, Найрамдал талбай, Баян-Өндөр сум, Орхон аймаг, Монгол Улс;
Утас: 757-73710
Цахим шуудан: investdepartment@erdenetmc.mn

АНКЕТ ТАТАЖ АВАХ ХОЛБООС:
ТАТАХ