Чанар стандарт

ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

       Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр удирдлага зохион байгуулалтын өөрчлөлт орж Чанарын менежментийн тогтолцоо болон бүтээгдэхүүний орц, гарцын хяналтыг сайжруулах, сорилт шинжилгээ хийх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор 2002 оны 4 дүгээр сарын 30-ны  өдрийн Ерөнхий захирлын 170 тоот тушаалаар Техник хяналтын хэлтэс, Технологийн автоматик ба тооцоолон бодох төвийн Хэмжил  зүйн алба, Химийн төв лаборатори, Металлын лаборатори, Түлшний лабораториудыг бүрэлдэхүүндээ нэгтгэж Чанарын хяналтын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

           Мөн 2007 оны 5-р сарын 7-ны өдрийн Ерөнхий захирлын 291 тоот тушаалаар Авто тээврийн байгууллагын Шатах тослох материалын лабораторийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн.

       Одоогоор Чанарын хяналтын хэлтэс нь Стандарт, чанарын товчоо, Техник хяналтын товчоо, Хэмжил зүйн товчоо, Химийн төв лаборатори, Металлын лаборатори, Түлшний лаборатори, Шатах тослох материалын лаборатори гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортод ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал, гаднын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа бараа материалын хяналт, хэмжлийн нэгдмэл байдал, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, лабораторуудын итгэмжлэл, стандартын асуудлыг хариуцан ажиллаж байна.

УР ЧАДВАР: Олон Улсын болон үндэсний лабораторуудын дундах ур чадавхыг үнэлэх хөтөлбөрт тогтмол амжилттай хамрагддаг. Экспорт болон импортын бүтээгдэхүүний чанарт хяналт тавихаас гадна технологийн материал нийлүүлэгч компани болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад итгэмжлэлийнхээ хүрээнд лабораторийн шинжилгээ хийж баталгаатай үр дүнгээр хангадаг. Орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнуудаар хангагдсан. Хэлтсийн товчоо, лабораториуд нь Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдсэн ба үүний үр дүнд ижил төстэй уул уурхайн компаниудад хөндлөнгийн хяналтыг хийх боломжтой.

ЗОРИЛГО: Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, уул уурхайн салбарт хөндлөнгийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг үндэсний тэргүүлэгч “Техникийн хяналтын  байгууллага” болох зорилт тавин ажиллаж байна.

ГАВЬЯА ШАГНАЛ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2004 оноос хойш Олон Улсын Чанарын мененжментийн тогтолцоонд 8 удаагийн давтан үнэлгээ хийлгэж, ISO-9001:2015 /MNS ISO-9001:2016/ стандартын гэрчилгээний хүчинтэй хугацааг 2026 оны 8 сар хүртэл сунгуулж, 44 бүтцийн нэгжийг хамруулсан.  

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Чанарын менежментийн тогтолцоо-ISO 9001, Хүний нөөцийн менежментийн тогтолцоо-ISO 30400 багц стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-ISO 45001 стандартуудыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд анх удаа Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газраас чанар, стандартаар тэргүүлэгч “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-аар шалгарсан.