Спорт

Их спортын төрлөөр Монгол улсын нэр хүндийг тив дэлхийд өргөх, шилдэг тамирчдыг бэлтгэх, аймаг орон нутгийн иргэд, үйлдвэрийн ажилтнуудын чөлөөт цагийг зөв, боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, чийрэгжүүлэх зорилгоор Спорт цогцолбор нь 1983 онд байгуулагдсан.

1990 онд Монгол Улсын анхны спортын нэгдсэн клуб “Хангарди” клубийг байгуулагдаж, чөлөөт бөх, бокс, жүдо бөх, байт харваа, туялзуур сэлэм зэрэг 26 төрлөөр үйлдвэрийн ажилтнууд болон Орхон аймгийн иргэд, хүүхэд, залуучууд хичээллэж, улс олон улс тив дэлхийн хэмжээнд нэрээ гаргаж, олон амжилтуудыг үзүүлж байна.

Тус цогцолбороос Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч 5, Гавьяат тамирчин 15, төрийн одон медальтан 32, Олон Улсын хэмжээний мастер 190, Спортын мастер 318 төрсөн бөгөөд “Хангарди” клубийн тамирчид Олимпын наадмаас 5, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 14, Олон улсын тэмцээнээс 425, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 600 гаруй медаль аваад байна.

  • Урлаг, спортын арга хэмжээ явуулах зориулалттай “Хангарди палас”,
  • Спорт заал,
  • Хөл бөмбөгийн талбай,
  • “Хилэм” усан сан,
  • Гимнастик, аэробик, хийн дасгал, спорт бүжгийн  заал,
  • Шатар, даам хөлөгт тоглоом,  оюуны спортын танхим
  • Жүдо, чөлөөт бөхийн заал,
  • Ширээний теннисний заал,
  • Бялдаржуулах урлагийн заал, Хүндийг өргөлтийн заал
  • Боксын заал,
  • Снукер биллиардын 2 танхим,
  • Талбайн болон софт теннисний гадаа талбай,
  • Хөнгөн атлетикийн зам,
  • Тэшүүрийн болон хоккейн талбай,
  • Хими  бактерлогийн лаборатори, 
  • Саун,
  • Тамирчин амрах байр, буудал
  • Цайны газар,
  • Уулын цанын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий “Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн бааз

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Уурхайчдын спортын их наадам 2022" тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үүрд хадгалах цомын эзэн боллоо.