Эрүүл мэнд

        Үйлдвэрийн газрын ажилтан, ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтан, тэдний гэр бүл, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн дараах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сэргээн засах, тусламж үйлчилгээ
  • Оношилгоо
  • Түргэн тусламж
  • Саам, рашаан сувилал
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Гадаадын мэргэжилтний эмчилгээ

“Эрдэнэт” сувиллын цогцолбор зуны улиралд Булган аймгийн Хангал суманд нэг ээлжид 70 хүн хүлээн авах хүчин чадалтай “Чулуут” саам амралт ажиллуулж, гүүний саамаар эмчилж байна. Ажилтнууд ээлжийн амралтаараа Булган аймгийн Хангал сумын “Чулуут”, “Хангал”, “Галтай”, Баян-агт сумын “Хануй” дахь гүүний саам эмчилгээний сувилал, Өвөрхангай аймгийн “Хужирт”, Баянхонгор аймгийн “Шаргалжуут”, Улаанбаатар дахь “Оргил”, Хэнтий аймгийн “Аварга тосон”, Говь-Алтай аймгийн “Шимт-элс” сувиллуудад гэрээний дагуу сувилуулж амрах боломжтой юм.

2022 онд Дэлхийн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд үзүүлэх оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” эмнэлэг үйлдвэрийн газрын охин компани болж ирсэн.