Автоматжуулалт

     Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех нь байгуулагдсан цагаасаа зэс-молибдены хүдэр олборлон боловсруулах үйлдвэрийн техник, технологийн автоматжуулалт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн программ хангамжуудыг бие даан боловсруулж, үйлдвэрлэлийг боловсронгуй болгон хөгжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ техник технологийг шат дараатай нэвтрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийг дэлхийд тэргүүлэгч болоход зохих үүргээ гүйцэтгэсэн юм.

     Үйлдвэрлэлийг дэмжих тус цех нь Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд нэвтрүүлсэн технологийн процессын автоматжуулалт, мэдээллийн технологийн системүүд, компьютерын техник хэрэгсэл, холбоо, рентген шинжилгээний аналикаторууд, галын автомат систем болон дүрс бичлэгийн хяналтын тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах ажлыг зохион байгуулах, тэдгээрийн технологийн горимыг шинэчлэн сайжруулах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх, боловсонгуй болгон хөгжүүлэх, автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийн техникийн үйлчилгээ, тасралтгүй ажиллагааг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын автоматжуулалтын систем нь эдүгээ ХАБЭА, хүний нөөцийн чиглэлээр “АСУ Кадры”, “АСУ БТиПС”, санхүү, бараа материал, худалдан авалт, захиалгын чиглэлээр “АСУ Финансы”, ”АСУ ОКС”, “АСУ ОМТС”, үйлдвэрлэлийн технологийн мэдээллийн чиглэлээр “Сводка”, “АСУ ГРП”, “АСУ РОР”,”АСУТП ОФ”, ”АСУ Энерго”, “АСУ РМЗ”, “АСУ АТП” зэрэг дэд системүүдээс бүрэлдэж байна. Үйлдвэрийн мэдээллийн систем, автоматжуулалтыг хөгжүүлж, программ хангамж боловсруулахын зэрэгцээ олон улсад ашиглаж буй томоохон системүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех амжилттай хийж гүйцэтгэсэн. Тухайлбал:

     Уулын ажлын ашиглалт, төлөвлөлт, хяналт, гүйцэтгэлийн чиглэлээр олон улсын уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа PITRAM, MICROMINE, GEOBANK зэрэг системүүдийг 2011 оноос үе шаттайгаар нэвтрүүлсэн юм. Мөн хүний нөөц, хөдөлмөрийн бүртгэл тооцоо, цаг бүртгэл шалган нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүн, технологийн тайлан баланс, ХАБЭА-н программ хангамжийг боловсруулан, амжилттай ажиллуулж байна.