Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын 2022 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж байна. 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргаад байна. 

Харин дараах нэр бүхий байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлэг гаргасан явц харьцангуй бага үзүүлэлттэй байна.

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Эрдэнэс Монгол ХХК
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн ИТХ
  • Сүхбаатар аймгийн ИТХ
  • Орхон аймгийн ИТХ
  • Говьсүмбэр аймгийн ИТХ
  • Увс аймгийн ИТХ

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 7 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.

Та зураг дээрх QR кодыг уншуулж ХАСХОМ мэдүүлэх зааварчилгаатай танилцаарай.

Сэтгэгдэл үлдээх