Байгаль орчны бодлого

БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛГО

      Үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, бохирдлыг хянах, уурхайн ашиглалтын үйл ажиллагаатай зэрэгцүүлэн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалал, ногоон байгууламжийг нэмэгдүүлж экологийн тэнцвэрийг хадгалан үйлдвэрийн газрын урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, нийгмийн хариуцлагыг хангахад оршино.

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗОРИЛТУУД

  • Байгаль орчны холбогдолтой хууль эрх зүйн шаардлагыг хангана.
  • Хүрээлэн буй орчин (ус, хөрс, агаар)-ны бохирдлыг хянан, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, бууруулан ажиллана.
  • Нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
  • Хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, бууруулах арга хэмжээ авч ажиллана.
  • Хог хаягдлын зохистой менежментийг сайжруулан хэрэгжилтийг хангана.
  • Ажилтнуудад байгаль орчны талаарх хандлагыг өөрчлөх, боловсрол олгоно.
  • Ногоон эдийн засаг, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.