Хөрөнгө оруулалт
“Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн санаачилгаар анх 1994 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмал ашиглан 3000 тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий туршилтын үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 1997 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор нээлтээ хийснээр дээрх төсөл өнөөг хүртэл үр ашигтай хэрэгжиж байна.
“Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдал, балансын бус хvдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 48,4 орчим мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлээд байна.
Тус үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “BКS” компани, “Эрдэнэт vйлдвэр” ХХК-ийн Зураг төслийн хэлтэс хийж, барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан “Стройинвест” компани гүйцэтгэжээ. Yйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг Олон Улсад нэр хүнд бүхий Английн “АLS” компани баталгаажуулдаг. "Эрдмин" ХХК-ийн үйлдвэрлэж буй катодын зэсийн чанар +99,999%-н цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг.
2006 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2000 Олон Улсын стандартын үйл ажиллагаандаа нэвтрүүлж баталгаажуулсан.
“Эрдмин” компани одоогоор 118 зөвхөн Монгол ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Төсөл хөтөлбөр:
2005 онд:
- Катодын зэсээ хайлуулж 8мм голчтой зэс цувимал үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг
2007 онд:
- Цахилгааны утас кабелийн бэлдэцийн үйлдвэр
2008 онд:
- Цахилгаан утас кабелийн үйлдвэр
- Зэс тууз үйлдвэрлэх төслийг 2019 оны эхээр үйлдвэрлэх төсөл, зэсээр нэмүү өртөг шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байна.
Бүтээгдэхүүн:
Үйлдвэрлэж буй, шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүн
Гишүүнчлэл:
1. Худалдаа Аж үйлдвэрийн Танхим /1998-5-4
2. Металлургийн холбоо /1999-10-8
3. Уул Уурхайн Yндэсний Ассоциаци /2001-4-9
4. Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбоо /2001-10-3
Компаний үр дүн:
• Ажлын үр дүнгээрээ 2001 оноос хойш тасралтгүй “Yндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарч өргөмжлөл хүртсэн.
• Монгол Улсын Yндэсний Татварын Албаны “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ
• “Тэргүүн татвар төлөгч байгууллага” өргөмжлөл, “Найдвартай татвар төлөгч” хаяг хадах эрхээр тус тус шагнуулсан.
• Орхон аймгийн “ТОП-10 аж ахуйн нэгж”-д удаа дараа шалгарч хүндэтгэлийн индэрт туг байрлуулах эрх авсан.
• “Катодын зэс” “Орхон аймгийн хэмжээнд" “Шилдгийн шилдэг чанартай бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан.
• Стандартчилал хэмжилзүйн төвийн өргөмжлөл хүртсэн.
• Зэс утас Монгол Улсын импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан гэх мэт амжилт дүүрэн ажиллаж байна.
1978 оноос Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн Орон сууцны удирдах газарт тус үйлдвэрийн барилгын засвар, засал, мужааны ажил хийх орон тооны ажилтнуудыг авч ажиллуулж эхэлсэн байна.
Улмаар 1980 онд Орон сууцны удирдах газарт Засвар ашиглалтын хэсэг болж байгуулагдан ажиллаж байгаад 1982 онд "Эрдэнэт" үйлдвэрийн үндсэн үйлдвэрлэлийн барилгуудын ашиглалтыг сайжруулах болон нийгэм соёлын зарим барилга байгууламжуудыг барих зайлшгүй шаардлагуудыг үндэслэн Монгол Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын 1982 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 294 дүгээр тушаалаар Засвар ашиглалтын хэсгийн бааз суурин дээр Барилга засварын цех болгон өргөтгөж байгуулсан байна.
2006-2019 оны 5 дугаар сарын 31-ний хүртэл “Эрдэнэт" үйлдвэрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани "РСЦ" ХХК хэмэээ ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэр Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсонтой холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар Барилга засварын цехийн бүтцээр ажиллаж байна. Тус цех нь Барилга угсралт, Засвар, Засал - чимэглэл, Цахилгаан сантехник ба металл хийц, Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Авто, механик гэсэн таван хэсэгтэй бөгөөд 257 ажилчинтайгаас 42 нь инженер техникийн ажилтан байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга байгууламж, зам талбай, суваг шуудуу, тоног төхөөрөмжийн засварын ажлыг хийж гүйцэтгэдэг.
Үйлдвэрийн нийт ажилчдын ажлын тусгай зориулалтын хувцас, үйлдвэрт шаардлагатай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор анх 1991 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн оёдлын цех болон байгуулагдсан. Тухайн үед 39 ажиллагсадтай, үйлдвэрийн цэцэрлэгүүдэд ашиглагдаж байсан оёдлын машин ашиглан анхны үйлдвэрлэлээ эхэлсэн. Мөн ондоо БНХАУ-аас тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ өргөжүүлэн 90 гаруй ажиллагсадтай болон өргөжиж, 2 ээлжээр ажиллан 20 гаруй нэр төрлийн 240 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. 1994 онд өргөтгөл хийж Чех улсаас тусгай зориулалтын тоног төхөөрөмж, даавуу материал татан иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг оёх тасаг нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй. Улмаар 1999 оноос үйлдвэрийн ажиллагсдын тоо болон ХАБ-ын хувцасны хугацааны өөрчлөлтөөс хамааран 60 гаруй ажиллагсадтайгаар нэг ээлжээр бие даасан аж ахуйн тооцоотой ажиллаж эхэлсэн. 2006 оны 10 сараас эхлэн үйлдвэрийн харьяа охин компани болон ажиллаж байсан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/680 дугаар тушаалаар Үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болон Оёдлын цех нэртэйгээр ажиллахаар болов.
АЛСЫН ХАРАА:
МОНГОЛЫН ЖИШИГ, САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ ҮЙЛДВЭР БАЙНА.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
МЭРГЭЖИЛ БҮРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ.
ҮНЭТ ЗҮЙЛС:
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД - Бид ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
ЁС ЗҮЙ ХАРИУЦЛАГА - Бид бие биеэ хүндэтгэн, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
ЧАНАР СТАНДАРТ - Бид дэлхийн жишигт нийцсэн ажлын хувцас, бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
ХАМТЫН ХҮЧ - Бид хамтын шийдвэр гаргаж, хүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
ИННОВАЦ - Бид шинэ санаачилгыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг бий болгоно гэсэн зорилт зорилго тавин ажиллаж байна.
Үйл ажиллагаа нь :
1. Ажлын хувцасны үйлдвэрлэл
2. Баяжмал ачиж, савлах уутны үйлдвэрлэл
3. Бүх төрлийн Оёмол бүтээгдэхүүн
2017 оны 1-р сарын 25-аас баяжмал ачиж, савлах уутыг оёх хэсэг байгуулж БНХАУ-ын GB6-1 маркийн даацын уут оёх зориулалтын машин 50, бага оврын пресслэгч тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар ажлын хувцас үйлдвэрлэх цехэд шулуун оёдлын 43 машин, тусгай зориулалтын 23 машин, гар эсгүүрийн 2 машин, хатгамлын 4 толгойтой оёдлын машин, лазерын эсгүүрийн машин, баяжмалын уутны үйлдвэрт баяжмалын эсгүүрийн суурь машин, уутны лого принтерийн суурь машин, баяжмалын уутны пресслэх машин 2, даацын уут оёх тусгай зориулалтын 57 оёдлын машинтай, 130 үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй уул уурхай болон бусад салбарын ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг байгаль орны цаг уурын эрс тэс уур амьсгал болон улирлын чанартай, гадаа үйлдвэрлэл явуулдаг зэрэгт зохицуулан, үйлчлүүлэгчдийн ажлын байранд нь хүрч, үйлчлүүлэгч тус бүрийн биеийн хэмжээс болон ажлын байрны онцлог, хэрэгцээнд нийцүүлэн дотоодын үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд болох нэхий, илэг, тусгай зориулалтын прован боловсруулалт бүхий даавуу, бусад материал ашиглан оёдлын үйлдвэрлэл явуулах, технологийн уян хатан нөхцөлд тохируулан дотоодын зах зээлд оёж нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.