Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл
chevron_right Авлигын эсрэг үйл ажиллагааАвлигын эсрэг сургалтад 370 хүнийг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 9 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Орхон аймгийн ИТХ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Батлан хамгаалах яамны төсөл хэрэгжүүлэх нэгж, Гаалийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Төрийн байгууллага, албан тушаалтны батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянах хүрээнд “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх лавлагаа, мэдээлэл өгөх журам”, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам, Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам”, “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”, “Музейн олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”, “Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журам”, “Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгох журам”, “Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх журам” зэрэг журмуудыг хянаж, санал хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг нийт 370 хүнийг хамруулан зохион байгууллаа.
Мэдээний ангилалууд
- Үйлдвэр
- Бүтээн байгуулалт
- Орон нутаг
- Видео
- Спорт
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Соёл амралт
- Онцгой комисс
- Авлигын эсрэг үйл ажиллагаа
Сэтгэгдэл үлдээх