Мэдээ мэдээлэл

Цахим сорил, асуумж ашиглан шалгалтад бэлдэх боломжтой

access_time 2020-09-15

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н  сургалтууд цахим хэлбэрт шилжсэн. Нийт ажилтны болон бусад тусгай сургалтууд цахимаар зохион байгуулагдаж, хэвшжээ. Мөн удирдах ажилтны болон гаднын байгууллагуудын захиалгат сургалтууд ч цахимаар явагдаж байна. “Манай цахим сургалтын онцлог гэвэл, үндсэн хичээлээс гадна шалгалтын бүх сорил, асуумж нээлттэй байршсан байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 24 цагийн аль ч үед шалгалтын асуулт бүхий цахим хуудсанд хандаж, өөрийнхөө мэдлэгийн түвшнийг сорьж, давтаж болно.Үүнийг суралцагч бүр ашиглах бүрэн боломжтой. Ингэснээр ХАБЭА-н цахим хичээлийн шалгалтад бэлдэх, мэдлэгээ бататгах дадлага болно” гэж ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд онцлов. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд “Ковид-19” өндөржүүлсэн бэлэн байдлын горим үргэлжилж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн тогтмолжсон. Улсын Онцгой комиссоос сургууль цэцэрлэг, үйлчилгээний газруудыг нээж, хэвийн горимд ажиллуулахаар шийдвэрлэсэн ч Орхон аймгийн онцгой комисс, үйлдвэрийн шуурхай комисс хуралдаж, орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн шийдвэр гаргах юм байна. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын бааз, Соёл урлагийн цогцолбор, Спорт ордон, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг соёл, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарь тодорхой болох аж.  

Сэтгэгдэл үлдээх