Түүх

1978 он

Анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.

1980 он

Жилд 8 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулав.

1981 он

Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулж, жилд 16 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов.

1989 он

Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтад оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая.тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 1 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

1994 он

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг баталсан бөгөөд “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад орсноор гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов.

1995 он

Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв.

1996 он

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг авч хэлэлцээд үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тн даацтай, БелАЗ-7512 маркын 120 тн даацтай өөрөө буулгагч машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.

1997 он

Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

2000 он

Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31-р хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилчдыг дээрх шийдвэрт хамааруулахаар шийдвэрлэв. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтад оруулж, жилд 24 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.

2001 он

Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая.тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.

2002 он

Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тонн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв.

2005 он

Хүдрийн ил уурхайд “Liebherr” фирмийн 18 метр куб эзэлхүүнтэй шанага бүхий экскаватор үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 3 сая.тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

2006 он

Баяжуулах фабрикийн 5-р ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 6 сая.тн хүдэр боловсруулах боломжтой болов.

2008 он

Монголд анх удаа 15 м3 хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит экскаваторыг ашиглалтад хүлээн авав. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны 12 сарын 13-ны өдөр болов.

2010 он

Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн 3-р секцийг ашиглалтад оруулав.

2011 он

Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 4-р секцийг шинэчилж ашиглалтад оруулав.

2012 он

Хүдэр боловсруулалт 26,0 сая.тонн-д хүрэв.

2013 он

Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах 6-р секцийг шинэчилж ашиглалтад оруулав.

2014 он

Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 640 цооног тэсэллээ.

2015 он

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орлоо.

2016 он

“Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний үйлдвэр боллоо.

2017 он

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын турбингенератороор өргөтгөж, эрчим хүч үйлдвэрлэгч боллоо.

2018 он

Монгол Улсын хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж, компанийн түүхт 40 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.СҮХБААТАРЫН ОДОН-оор шагналаа. Ийнхүү, Эрдэнэт үйлдвэр хос одонт үйлдвэр боллоо.

2019 он

Зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэн, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 961.8 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

2020 он

Улс орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт боллоо.

2021 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг “Улсын баатар үйлдвэр” цолоор шагналаа.